solongonews
“Эзэнгүй” хайрынхаа эзэнд....
2015-12-28 18:21
 
Анх чи намайг их л сонжингүй хардагсан. Тэр үед чамайг үл тоон харсан харц, өнгөцхөн бодсон бодлоо яалтай... Дөлгөөхөн хэрнээ гэрэлтсэн нүд, сайхан инээмсэглэл, хөгжилтэй зан. Энэ бүгдийг би хожуу анзаарсан даа харамсаад баршгүй. Гэнэтхэн л сэтгэлд минь цор ганцаар дэлбээлсэн бяцхан цэцгийг тасдахыг үл хүссэн. Сэтгэлийн минь улирал хэдэн янзаар солигдсон ч бүхнийг үл тоох шидэт цэцэг ургасаар 2 жилийн цаг хугацаа урсан одсон байна. 
 
Хараад л, хараад л...дурлаад л.... Энэ бүхнийг төгсгөхийг хүссэн ч яагаад ч юм үл төгсөнө. Өмнө нь зураг зурж үзээгүй хүн ганцхан чиний л зургийг зурсан. Их адилхан болсон шүү. Тэмдэглэлийнхээ дэвтэр дэх зургийг одоо ч харж сууна. Энэ хайрандаа би хариу нэхэхийг хүссэн ч үл зүрхлэнэ. Сэтгэл дэх бяцхан цэцгээ шархлуулах вий гэж айсан даа....
Эцэст нь “эзэнгүй” хайрын минь “эзэн” чамдаа удахгүй болох “Гэгээн хайрын өдөр”-ийн мэндийг хүргэе... Чамайг л харсан тэр нэгэн зүрхээс...
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл