ӨМӨЗО болон Хэ Бэй муж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 09-р сарын 03-ны өдөр соёл жуулчлал буюу амтат хүнс сурталчлан танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулж, Монгол Улсын иргэдэд хоёр муж орны хүн, байгаль, түүх соёл, үзмэрийн бүс аяллын шугамаа танилцуулахын зэрэгцээ Хятадын онцлогт амтат хүнсийг амсуулав.
Энэ үеэр ӨМӨЗО-ы Соёл болон жуулчлалын тэнхимийн дэд дарга Вэй Жыгуо:
- 2018 онд ӨМӨЗО-д зочилсон Монгол Улсын зорчигч давхардсан тоогоор 950 мянгад хүрэв. Энэ оны эхний хагас жилд ӨМӨЗО-ы харилцан зочилсон Монгол Улсын зорчигч давхардсан тоогоор 389 мянгад хүрч адил хугацаанаас 3.17 хувиар нэмэгдсэн байна.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажилтан Баясгала:
- Удаан жилийн турш Монгол Улсын чанар сайн үйлчилгээ нь Хятад улсын маш олон зорчигчийг хүлээн авах ажилд хичээсээр иржээ. Ирээдүйд хоёр улс аялал жуулчлалын салбарт улам олон бодит хамтралцаатай байхыг хүсэж байна гэж хэлсэн байна.
Тоо баримтад үзүүлснээр Монгол Улсын 2018 онд хүлээн зочилсон гадаадын зорчигч давхардсан тоогоор 530 мянгад хүрч өнгөрсөн оныхоос 11 хувиар нэмэгдсэн байна. Үүнд 30 гаруй хувь нь Хятад улсын зорчигч болно. Олон жилийн турш Хятад улс ер нь Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн том зах зээл болж байна.
