solongonews
Хятадын аврах багууд аврах ажиллагаагаа дуусгаад буцаж ирэв
2025-04-10 11:12
Хятадын аврах багууд аврах ажиллагаагаа дуусгаад буцаж ирэв

Мьянмарт очиж газар хөдлөлтийн гамшгаас аврах туслах ажиллагаа явуулсан Хятад улсын аврах баг, Хятадын олон улсын аврах баг болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн аврах баг олон улсын авран туслах үүрэг даалгавараа өндөрүүлээд 04-р сарын 09-ний өглөө Хятадын агаарын хүчний дөрвөн Y-20 нисэх онгоцоор Нейпидогоос мордож эх орноо зорилоо. 

Мордохын өмнө Мьянмарын тал Нийгмийн хамгаалал, тусламж, нүүлгэн байршуулах яамд Хятадын аврах багийнханд талархал илэрхийлэх ёслол хийв. Мьянмарын Төрийн захиргааны зөвлөлийн дэд дарга Со Вин ёслолд оролцож, талархлын захидал гардууллаа. 

Мьянмарын Гадаад хэргийн дэд сайд Лвин О, БНХАУ-аас Мьянмарт суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Цао Жин нар нисэх онгоцны буудалд очиж гаргаж өгчээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл