Намар 2014
2015-12-28 18:21
2014 оны намрын коллекцийг хүлээн авна уу. Ямар хувцас, өнгө, материал тренд болж байна вэ? Та хоцроогүй биз бүсгүй минь.
Хуучин мода эргэн иржээ. Шоотой пальто энэ намрын тренд.


Твид. Твид материалаар хийсэн пиджак, пальто, богино куртка гээд бүгд загварлаг харагдана.

Ботфорт буюу урт түрүйт. Энгийн нэгэн түрүйт биш урт юм шүү. Өндөр бүсгүйчүүдэд гайхалтай зохидог.


Мохер. Хөвөн зөөлөн материалаар хийсэн бүх хувцас. Зөөлөн, дулаахан бас загварлаг.

Тохой хүртэлх урттай бээлий. Эмэгтэйлэг болон секси төрхийг нэмэгдүүлдэг.


Номин ногоон өнгө. Дизайнеруудын энэ жил санал болгосон өнгө бол номин ногоон өнгө. Цэвэрхэн, гүн бөгөөд эрч хүчтэй өнгө.


Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
