solongonews
Өвөр Монгол намрын аяллын 20 маршрут
2024-10-04 11:21
Өвөр Монгол намрын аялалын 20 маршрут

ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын газраас мэдээлснээр, аялал жуулчлалын алтан намрын улирлыг угтан авч Өвөр Монгол зургаан том сэдэв, аялал жуулчлалын 20 маршрут гаргаж, мөн Үндэсний их баярын амралтын өдрүүдэд соёлын аялал жуулчлалын 130 гол арга хэмжээг зохион байгуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний хангамжийг улам баяжуулсан байна.

Өндөр чанартай аялал жуулчлалын 20 маршрутыг "Тал нутгийн аялал", "Ойн аялал", "Хувийн машинаар аялах", "Хувьсгалын улаан аялал", "Соёлын биет бус өвийн аялал", "Хил дамнасан аялал" гэсэн зургаан том сэдвийн хүрээнд гаргасан байна. Эдгээрээс "Тал нутгийн аялал" нь Хөлөнбуйр нутгийн намрын үзэсгэлэнт газруудыг үзэх аялал, Хорчин зан заншлийг мэдрэх элсэн цөлийн аялал, Бортохойн газар тариалангийн соёлыг мэдрэх хилийн аялал гэсэн гурван чиглэлтэй.

"Хувийн машинаар аялах"-ын хувьд Алтан намрын Хөххотын зуслангийн аялал, Эрээнхот дахь Хятад-Монголын хилийн боомтын аялал, Шилийн голын алтан намрын тал нутгийн аялал, "Бээжин-Монголын хамтын ажиллагаа·Эртний замуудаар хайн аялахуй" хэмээх Бээжингийн хойд тал нутгийн аялал зэрэг нийтдээ 4 маршрут багтаж байна. Ингээд жуулчдыг тал нутгийн намрын өнгөнд согтууруулж, үзэсгэлэнт сайхан байгалийг мэдрэн аялах болно. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл