Дуртай салатндаа багваахайн навч хийгээрэй
Багваахай түүх хамгийн тохиромжтой цаг нь өдийд тавдугаар сарын дунд зургадугаар сарын эхээр байдаг аж. Мэдээж та хотоос зайдуу алс хээр газраас түүвэл тоос шороо, бохирдолгүй байна. Ингээд түүсэн багваахай цэцгийн навчаа угаагаад дуртай салатндаа хийж идээрэй. Навчыг нь давстай усанд дэвтээж хэрэглэвэл илүү амттай болдог байна. Шинэ ногооны салат болон өндөг, төмс, улаан лооль, бууцайны салатыг илүү амттай болгодог байна. Багваахай цэцгийн навчтай эдгээр салат хоол боловсруулах бодисын солилцоог сайжруулж хоолоо шингээх хамгийн оновчтой алхам болно шүү. Мөн хоолны дэглэм барьж байгаа чихрийн шижинтэй хүмүүст эрүүл хоол болдог аж.
Хүүхэддээ багваахай цэцгийн сироп бэлтгээрэй
Бронхит, ойр ойрхон ханиалгыг зөгийн балтай багваахай цэцгийн сироп дардаг талаар эмч нар зөвлөсөн байна. 3 литр хүйтэн усанд 400 гр багваахай, 4 ширхэг нимбэг, 4 зүсэм жүрж хийгээд хонуулна. Бэлдсэн сироптоо 1-2 аяга элсэн чихэр нэмж хагас цагийн зайтай хутгана. Сиропны чинь шүүс дуусвал дээр нь буцалсан ус хийж аривжуулж болох аж. Бэлдсэн сиропоо ойр ойрхон ханилга, бронхит эдгээхэд хэрэглээрэй.
Эмэгтэйчүүдийн өвчлөлийн эсрэг зөгийн балтай багваахай цэцгийн цай
Түүсэн багваахай цэцгээ хатааж багваахай цэцгийн бай бэлтгээрэй. Хатаасан багваахай цэцгийг зөгийн балтай цуг буцалсан усанд хийж хандалснаар энэ цэцгийн цай бэлэн болно. Үүнийг хорт хавдрын эсрэг өдөр бүр хэрэглэж байхыг эмч нар зөвлөсөн байна. Түүсэн багваахайгаа сэрүүн хуурай газар 10-14 хоног хатааж, шилэн саванд хадгалж, харанхуй газар хадгалаарай. Ингээд л хатааж хадгалсан цэцгээ зөгийн балтай цуг усанд хийж цай болгон уугаарай. Бэлдсэн цай чинь бөөр, цөс, элгэнд сайн төдийгүй өтгөн хатах, үе мөч, гепатит, батга, хаван эмчлэх тустай аж. Мөн үүнээс гадна багваахай цэцэг эмэгтэйчүүдэд ээлтэй эрүүл мэндэд нь тустай ургамал гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн байна. Багваахай цэцэг нь өндгөвчний уйланхай, хөхний хавдар зэрэг өвчинд тустай аж.
