solongonews
Төмөр замын зорчигч тээврийн хэмжээ 13 саяд хүрэв
2015-10-02 10:36
Төмөр замын зорчигч тээврийн хэмжээ 13 саяд хүрэв.


Дундад улсы төмөр замын ерөнхий компаниас сурвалжлагчийн мэдээлснээр, 1-ний өдөр тухайлбал Дундад улсын улсын баярын 7 хоногийн амралтын эхний өдөр төмөр замын зорчигч тээврийн хэмжээ 13 саяд хүрч, өнгөрсөн жилээс 1 сая 500 мянгаар нэмэгдсэн байна. Энэ нь 13 хувиар өсөж, ганц өдрийн зорчигч тээврийн шинэ тэмдэглэлийг тогтоов.

Бүртгэлд харуулснаар 9 дүгээр сарын 30-ний өдөр Дундад улсын төмөр замын зорчигч тээврийн хэмжээ 9 сая 817 мянгад хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 4.2 хувиар өсчээ. Улсын баярын үеэр төмөр замын зорчигч тээврийн хэмжээ илт нэмэгдэж, давхардсан тоогоор 100 сая буюу 10 хувиар нэмэгдэх магадлалтай байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл