Сэтгүүлч Хятадын Төрийн төмөр замын групп ХХК (цаашид "Улсын төмөр замын групп" гэх)-ээс мэдээлснээр энэ оны 01-07-р сар хүртэл Хятад улсын төмөр замын үндсэн хөрөнгө оруулалт 410.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувь өссөн үзүүлэлт болсон байна.Энэ нь Төмөр замын орчин үеийн дэд бүтцийн тогтолцооны бүтээн байгуулалт эрчимжиж,төмөр замын сүлжээний цар хүрээ, чанар улам сайжирсан байхыг харуулсан байна.
Дараагийн алхамд Хятадын төмөр замын групп төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, төмөр замын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, гол төслүүдийн урьдчилсан ажлыг түргэтгэж, бүтээн байгуулалтыг аль болох хурдан эхлүүлэхийг хичээх болно.Барьж буй төслүүдийн барилгын зохион байгуулалтыг сайжруулж, төслийн чанар, аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлнэ.Ондоо багтаан ашиглалтад орох төслүүдийг анхаарч, аюулгүй ажиллагааг ханган, хугацаанд нь чанартай, нээлттэй ажиллуулж, эдийн засгийн сэргэлт, эерэг хандлагыг бататгах, нэмэгдүүлэхэд эерэг хувь нэмэр оруулах болно.
