solongonews
Хятад алс Дорнодод хөрөнгө оруулж байгаа нь 70 хувийг эзэлнэ
2019-09-05 16:26
Хятад алс Дорнодод хөрөнгө оруулж байгаа нь 70 хувийг эзэлнэ

     Оросын алс Дорнодын мужуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг Хятад улс бүрдүүлж байна. Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд Александр Козлов энэ тухай Синьхуа агенлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
- Сүүлийн дөрвөн жилд Орост шууд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь алс Дорнодыг чиглэж байгаа билээ. Нийт 33 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэний 71 хувийг нь БНХАУ-аас бүрдүүлжээ гэж Алс Дорнодын эдийн засгийн форумын нээлтийн үеэр A.Козлов дурдсан байна. 
Ачаа тээвэр ложистик, хөдөө аж ахуй, газрын тос, ой мод боловсруулах, ашигт малтмал олборлох салбаруудад дийлэнх хөрөнгө оруулалт хийгдсэн.
- Стратегийн чухал түнш БНХАУ-тай цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэн өргөжүүлэх сонирхол бидэнд байна гэж А.Козлов онцлон тэмдэглэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл