Есдүгээр сарын 10-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И Санкт-Петербургт Оросын Холбооны Улсын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай уулзав.
Ван И:
- Зуун жилд тохиож байгаагүй томоохон өөрчлөлтийн өмнө, Хятад, Оросын харилцаа тогтвортой, эрүүл хөгжлийн хурдаа хадгалсаар байна, энэ нь хоёр орны төрийн тэргүүн нарын ухаанлаг удирдлагын үр дүн юм. Энэ он гарснаас хойш Хятад, Орос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн шинэ эхлэлийн суурь дээр хоёр тал бүх түвшинд солилцоогоо хадгалж, төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад, Оросын өнө батын сайн хөршийн найрамдал, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны улс төр, нийгмийн үндэс суурийг улам урагшлуулсаар байна. Оростой стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, Хятад Оросын аюулгүй байдлын стратегийн зөвшилцөх механизм болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын механизмын үүрэг ролийг бүрэн гүйцэтгэж, Хятад, Оросын харилцааны стратегийн агуулгыг тасралтгүй баяжуулахыг Хятад улс хүсэж байна гэжээ.
БРИКС-ийн дарга орон ОХУ-ыг Хятад улс дэмжих бөгөөд БРИКС-ийн орнуудтай харилцан итгэлцсэн, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, БРИКС-ийн механизмыг шинэ хүчний чухал зам суваг, "Дэлхийн өмнөдийн орнууд"-ийн эв нэгдэл, хамтын ажиллагааны чухал тавцан, "Том БРИКС"-ийн хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөв болгон бүтээн байгуулах болно гэж Ван И онцолжээ.
Сергей Шойгу:
- Орос, Хятад хоёр орон дээд зиндааны хэлхээ холбоогоо хадгалж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй байгаа нь Орос Хятадын стратегийн зохицуулалт өндөр түвшинд байгааг харуулж байна. ОХУ-ын БРИКС-ийн дарга орны үүрэг гүйцэтгэхийг дэмжиж буй Хятад улсад талархаж байна. Хятадын талтай стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, ирэх сар Казань хотноо болох БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад Оросын тал бэлэн байна гэв.
Олон талт үзлийг үргэлжлүүлэн сурталчилж, хэрэгжүүлнэ гэдгээ хоёр тал илэрхийлсэн байна. Хятад улсыг дэмжиж, ШХАБ-ыг өндөр үр ашигтай, ажил хэрэгч, эв нэгдэлтэй байлгаж, дэлхий дахинд илүү тогтвортой байдлыг бий болгохын тулд Орос улс үргэлжлэн хичээн ажиллана хэмээн онцолжээ.
