solongonews
Умард хилийн нутаг дахь “Соёл+технологи” хөгжил
2025-05-27 16:31
Умард хилийн нутгагт “Соёл+технологи” хөгжиж байна

Хятад /Шэньжэнь/ олон улсын соёлын аж үйлдвэрийн 21 дэх экспо 05-р сарын 26-нд  амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү Хятадын соёлын үзэсгэлэн нь соёлын солилцоогоор дамжуулан "Соёлын өөртөө итгэх итгэл, бие даасан байдлыг дэмжих, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг дэмжих" чухал ач холбогдолтой. Өвөр Монгол орон өнгөрсөн 21 жилийн турш удаа дараалан энэхүү экспод оролцож байсан. Энэ жил "Хятадын соёлын аж үйлдвэрийн 1-р үзэсгэлэн"-г ашиглан, соёл, аялал жуулчлалын интеграцчлалын шинэ боломжийг нээж, умард хилийн соёлын аж үйлдвэрийн үр бүтээлийг дэлгэн үзүүлсэн юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Өвөр Монголын үзэсгэлэнгийн талбай нь соёл, технологийн интеграцчлал, умард хилийн хөгжлийн ололт амжилт, биет бус соёлын өвийг өвлүүлэх, соёл, аялал жуулчлалын интегралчлал, шинэчлэл, Өвөр Монголын амт, соёл, бүтээлч аж үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зэрэг найман хэсэгтэй. Технологийн шинэчлэлээр удирдуулсан шинэ чанарын бүтээмж нь Өвөр Монголын соёлын аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага болжээ.

ӨМӨЗО-ны AR бодит амьдрал дээр шингэсэн туршлага төсөл өргөн олны анхаарлыг татлаа. Хүмүүс хүн компьютерийн харилцан үйлчлэлийн технологийн тусламжтайгаар Аршаны намгархаг газар, Хөлөнбуйрын эртний ойд чөлөөтэй аялан, Өвөр Монголын гайхамшигт байгалийн үзэсгэлэнг сонирхож байна. Шэньжэнь хотын нэгэн хүүхэд:

- Энэ машин маш сонирхолтой юм байна. Машин жолоодож, байгаль орчныг харахад хөгжилтэй байдаг. Хоёр талаар жижиг амьтад гүйлдэж байна. Маш хөгжилтэй санагдлаа гэж хэллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл