solongonews
Хөх хотын гаалийн татвараас чөлөөлөх ерөнхий бүс
2025-04-23 09:53
Хөх хотын гаалийн татвараас чөлөөлөх ерөнхий бүс

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол Улсын Залуучуудын төлөөллийн багийн Хятад улс дахь айлчлал үргэлжилж байна. 4-р сарын 21-ны өдөр тус багийнхан Хөх хотын гаалийн татвараас чөлөөлөх ерөнхий бүстэй танилцав.

2018 оны есдүгээр сард Хятадын Төрийн зөвлөлийн албан ёсны зөвшөөрлөөр байгуулагдаж, 0.88 кв.километр талбайтай барилга барихаар төлөвлөв. Зүүн тийш Нийслэл Бээжингээс 440 километрт, хойд зүгт Эрээн боомтоос 490 километрт, баруун тийш Бугат хотоос 150 километрт байрлаж, зам тээврийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байдаг. Хил дамнасан цахим худалдааны агуулах, чингэлэг шилжүүлэн ачих төв, гаалийн хяналттай ажлын хэсэг зэрэг нэг корпустай стандарт ган хийцтэй үйлдвэрийн 14 барилга байдаг.

Гадна талд Олон улсын худалдааны төвийн иж бүрэн үйлчилгээний барилга байдаг бөгөөд Хятад-Европын галт тэрэг, TIR картын галт тэргийг зорчуулж, компаниудын зардлыг хэмнэж, логистикийн компаниудыг нэгтгэхэд тусалдаг. Энэ нь баталгаат боловсруулалт, баталгаат логистик, баталгаат дэлгэлт, гадаад худалдан авалтын баталгаат агуулах, олон улсын түгээлт, хүргэлт, дамжин өнгөрөх болон реэкспортын худалдаа, судалгаа, засвар үйлчилгээ болон бусад ажиллагааг эрхэлж байдаг юм. Хуучин автомашины экспортыг дэмжих, үнэт металл боловсруулах, импортын үхэр, хонины мах боловсруулах, хил дамнасан цахим худалдааны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Одоогоор Хятадын хэмжээнд хамгийн өндөр нээлттэй, хамгийн их хөнгөлөлтийн бодлоготой, хамгийн бүрэн гүйцэд чиг үүрэг бүхий, хамгийн энгийн журамтай гаалийн хяналтын тусгай бүс юм. Мөн татвараас чөлөөлөх, татварын буцаан олголт, баталгаат хадгалалт зэрэг хөнгөлөлттэй бодлого, импорт, экспортын хилийн бүртгэлийн хурдан бөгөөд хялбар арга хэмжээг хэрэгжүүлж, Хөх хотын гадаад нээлтийг өргөтгөх, экспортын чиглэлтэй эдийн засгийн хөгжлийн түвшнийг дээшлүүлэх чухал талбар юм. Энэ нь мөн дэлхийн эдийн засгийн интеграцид нэгдэх шинэ цонх болно.

Зохиогч: С.САРАНЧИМЭГ,Э.ТЭРГҮҮН, Д.МӨЧИР
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл