solongonews
Үндэстэн дамнасан компаниуд Хятад,Европын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тухай ингэж үзэж байна
2025-05-07 11:15
Үндэстэн дамнасан компаниуд Хятад,Европын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тухай ингэж үзэж байна.

Шанхайн олон улсын автомашины аж үйлдвэрийн 21 дэх үзэсгэлэн 05-р сарын 02-нд өндөрлөж,Европын нэрт автомашин үйлдвэрлэгчид болон Volkswagen,Mercedes-Benz,Valeo,Bosch зэрэг автомашины эд анги нийлүүлэгчид энэхүү үзэсгэлэнд оролцсон байна.Дөрөвдүгээр сарын сүүлчид Германы Siemens компанийн Хятадын баруун бүс нутагт дахь анхны үйлдвэр Чэндү хотод албан ёсоор ашиглалтад орлоо.Данийн Данфосс группийн Хятад дахь анхны нүүрстөрөгчийг саармагжуулах үйлдвэр мөн Нанжин хотод үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.Эдгээр үйл явдлууд нь дэлхийн эдийн засагт тулгарч буй сорилтуудыг үл харгалзан Европын компаниуд Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж,Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгааг харуулж байна.

1975 оны 05-р сарын 06-нд Хятад улс Европын эдийн засгийн нийгэмлэгтэй (Европын холбоо) дипломат харилцаа тогтоов.50 жилийн дараах өнөөдөр Хятад, Европын холбоо бие биеийнхээ худалдааны хамгийн чухал түнш болж, хоёр талын худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоосон эхний үеийн 2.4 тэрбум ам.доллар байснаасаа өнөөдөр 780 тэрбум ам.долларт хүрчээ.Сүүлийн үед Хятадын хөгжлийн форум,Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын засгийн газар бизнесийн яриа хэлэлцээнээс эхлээд Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны яармаг, Шанхайн автомашины үзэсгэлэнгийн эдийн засаг, худалдааны үзэсгэлэн, Хятадын Худалдааны яамны Европ дахь бэхэлгээний үйл ажиллагаа зэрэг амжилттай явагдаж байгаа нь бүр Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрч,дэлхийн аж үйлдвэрийн тогтвортой байдал, итгэл найдварыг улам бүр гүнзгийрүүлсээр байгааг олж харж болно.

Хятадын зах зээл “дэлхийн үйлдвэр”-ээс“инновацын шинэ орон” болж хувирч байна. BMW группийн дарга Зипсе 30 хоногийн дотор Хятадад гурван удаа айлчилж, Хятадыг "Инновац, эрч хүчээр дүүрэн зах зээл байна"гэж үзжээ.Францын Danone, Германы Heraeus зэрэг компаниуд ч Хятадын авьяас чадварын нөөц, инновацын орчин нь тэдний бизнесийн өсөлтөд чухал дэмжлэг болж байгааг онцолжээ.

-Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятад, Европын холбооны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрч,Хятадын өөрчлөлт нээлтийн бодлогын үр шимийг хүртэж, 1974 онд Хонконгд Heraeus компани ажиллуулж эхэлсэн бол өдгөө Хятадын 12 хотод 20 компани,3000 орчим ажилтантай болж өргөжин тэлж,олон төрлийн бизнесийн төлөвлөлт хийж байна гэж Heraeus компанийн Хятад улс дахь захирал Ай Жөүпин танилцуулсан байлаа.

Германы гэр бүлийн бизнес,технологийн группын хувьд Heraeus нь Хятадад бизнес эрхэлж буй хамгийн анхны гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн нэг юм.Олон жилийн туршид технологи, туршлага солилцох нь ЕХ болон Хятадын хоёр том эдийн засагт үр өгөөжөө өгч, хоёр талын хамтын инновацыг ахиулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлснийг бид биечлэн мэдэрсэн"гэж Ай Жөүпин хэллээ.

Энэ он гарснаас хойш,гадаад орчин улам ээдрээтэй болж өөрчлөгдөж байгаа нөхцөлд Хятад улс "Гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг гаргаж,гадаадын хөрөнгө оруулалтыг хялбарчлах цуврал арга хэмжээ авч, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарын туршилтын төслүүдийг зохих цагт нь улам өргөжүүлэх зэрэг шинэ нээлттэй арга хэмжээг санал болгов.Эдгээр прагматик арга хэмжээ нь Европын үндэстэн дамнасан компаниудын захирал нарт Хятадын засгийн газрын нээлттэй байдлыг улам өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах чин сэтгэл,шийдвэр зоригийг харуулсан юм.

Данфосс группийн ерөнхийлөгч Фан Шинжянь“Хятадын зах зээлийн ногоон өөрчлөлт нь Европын компаниудад шинэ боломжуудыг авчирсан бөгөөд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай үр дүнд хүрэхийг хүсэж байна” гэжээ.

Зохиогч: ТАН ШЫНИН,ШЕ ШИЯО,ЛЮЙ ИЧҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл