Шиньжянаас Монгол улс руу дамжуулсан цахилгаан эрчим хүч 100 сая кВт.цаг давлаа
2025-03-28 17:18
Шиньжянаас Монгол улс руу дамжуулсан цахилгаан эрчим хүч 100 сая кВт.цаг давлаа

Гуравдугаар сарын 28-ны байдлаар, Шиньжяны хоёр шугамаар Монгол улс руу цахилгаан эрчим хүч дамжуулсан хэмжээ 100 сая киловатт цагаас давжээ. Үүнд: Шиньжяны Алтай бүсийн Чинхэ сяниас Монгол улсын Баян Өлгий аймгийн Булган сум хүртэлх 35 кВ-ын Хятад-Монголын шугамаар 99 сая 855 мянга 700 кВт.цаг цахилгаан дамжуулсан бол, Шиньжяны Хами хотын Баликүнь казах үндэстний өөртөө засах сяниас Монгол улсын Бургастай боомт хүртэлх 10 кВ-ын хилийн шалган өнгөрүүлэх шугамаар 1.673 сая кВт.цаг цахилгаан дамжуулжээ.
Найруулагч: С. САРАНИЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
