solongonews
Ли Кэчян Германы ерөнхий сайд Меркельтай хэлэлцээр хийв
2019-09-07 20:23
Ерөнхий сайд Ли Кэчян Германы Ерөнхий сайд Меркельтай хэлэлцээр хийв.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 09-р сарын 06-ны өдөр Бээжинд Германы Ерөнхий сайд Меркельтай хэлэлцээр хийлээ.

Ли Кэчян:

- Герман бол Хятад улсын иж бүрэн стратегийн түнш юм. Хятад улс Герман улс хоорондын харилцаагаа хүндэтгэн үздэг. Хятад, Германы стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Хятад, Европт ашигтай төдийгүй дэлхийн энх тайван хөгжилд ашигтай болоно. Хятад улсын Европ тивийг чухалчилж байдаг бөгөөд Европын холбооны шинэ сонгуулийн захиргааны удирдлагатай сайн сайхан хамтын ажиллагааны харилцаа байгуулж, Хятад, Европын хөрөнгө оруулах хэлэлцээрийг түргэтгэхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл