solongonews
Зөвхөн өв соёлынхоо төлөө
2015-11-03 16:09
Улс үндэстэн бүр өөрийн гэсэн өв соёл, уламжлал, зан заншилтай. Эртнээс уламжилж ирсэн төрөлх хэл бичиг, амьдралын хэв маяг, урлагийн бүтээлүүд, ёс заншил, харилцаа, байгальтайгаа зохицон амьдрах хүний амьдралын бүхий л ухамсарт үйл ажиллагааны үр дүн нь үндэстний онцлогтой соёлоор илэрнэ.

Жил бүр уламжлал болон зохиогддог Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн урлагийн наадам Монгол Улсын их баяр наадмын нэгэн агуулга болж ордог. Энэ наадмаар Өвөр Монголчууд Ордос хурим, язгуур урлагийн бүжиг бүжиглэж үзүүлсэн бөгөөд энэ нь наадамчин олны анхаарлыг татжээ. Энэхүү үйл ажиллагааг Тагтаа соёл хөгжлийн ХХК -ний ерөнхий захирал Н.Алтандалай зохион явуулсан юм.

 Тагтаа соёл хөгжлийн ХХК -ний ерөнхий захирал Н.Алтандалай

Өвөр Монголын найман муж орны монгол хэл бичгийн хамтын ажиллагааны алба болон Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль хамтран Монголын олон үндэстэн ястны язгуур урлагийн бие биелгээг харуулсан сургалтыг энэ оны долдугаар сарын эхээр Монгол Улсад зохион байгуулсан байна.

Энэ сургалт нь анх удаа зохиогдож байгаа юм. Үүнийг Хятадын хөрөнгө оруулалттай Тагтаа соёл хөгжлийн ХХК-иас анх санаачилж, төсөл төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тус компани нь соёл урлаг, соёл боловсрол, аялал жуулчлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар тус компанийн нэр нөлөөг өсгөж, үндэстнийхээ өв соёлыг уламжлан хөгжүүлэх ажилд багагүй хувь нэмэр оруулсан байна. Тус компанийн ерөнхий захирал Н.Алтандалай: - Бид одоохондоо эхний байдлаар энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон монголчууд оршин амьдардаг улс орнуудаар ээлжлэн зохион байгуулж, жилээс жилд өргөжүүлэхээр төлөвлөж байна. Дараа дараагийн арга хэмжээгээр бусад салбарыг ч хамруулах зорилготойгоор ажиллаж байгаа.

Сургалтад хамрагдсан Өвөр Монголын сурагчид улсын баяр наадмын талбайд “Ордос бүжиг” сонирхуулж байгаа нь

Манай Тагтаа соёл хөгжлийн компани соёлын зууч компани гэдэг утгаараа Өвөр Монголын язгуур урлагийг уламжлан хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжин язгуур урлагийн сургалтыг зохион байгуулан оролцож байгаа. Арга хэмжээний гол амжилтын нэг нь Өвөр Монголын язгуур урлагийн тоглолтыг Монгол Улсын их баяр наадмын тайзнаа тоглож үзүүлсэн гэж ярьлаа.

Сургалтад язгуур урлагийн бие биелгээний сургалтад Ардын дунд язгуур урлагийг өвлөн үлдээсэн ахмадууд маань ч хүрэлцэн ирж язгуур урлагийн ид шидийг таниулан хичээлээ заасан байна. Мөн Монгол Улсын Их Сургуулийн профессор, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн мэргэжлийн багш нар хичээл орж, язгуур урлагийг дэлхийн тайзнаа тоглуулах тухай санал бодлоо солилцож, лекц уншжээ. Язгуур урлагийн тухай сургалтыг энэ онд анх удаа зохион байгуулж байгаа учир голдуу цэцэрлэгийн багш нарт сургалт явуулсан. Дараа дараагийн удаад дунд, бага сургуулийн урлагийн багш нар, язгуур урлагийг өвлөн уламжлагч ахмадуудыг цуглуулж, сургалт явуулах төлөвлөгөөтэй байна.

Ардын урлагч бий биелэг зааж буй нь

Одоогоор язгуур урлагийн тухай мэддэг, ойлгодог хүмүүс цөөрч байгаа бөгөөд залуу нэг үеийн хүмүүс хүлээж авч уламжлах сонирхолтой нь цөөрсөөр байгаа. Сургалтын гол зорилго нь энэхүү уламжлалт урлагийг залуу үеийнхэнд хэрхэн таниулах, дэлхийн хэмжээнд яаж тоглох, дэлхий дахинд хэрхэн мэдрүүлэх вэ гэдэгт оршино. Өөрөөр хэлбэл, уламжлалт соёлынхоо нэгэн эд эс болсон язгуур урлагийг хэрхэн уламжилж хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөж энэхүү сургалтыг явуулсан юм.

Сургалтын хугацаа богино учраас голдуу Өвөр Монголчуудыг хамруулсан байна. Дараа дараагийн үйл ажиллагаанд Хятадын найман муж оронд оршин амьдарч байгаа монголчууд, Монгол Улсын монголчууд, Буриад монголчууд, Туваа монголчууд, халимаг монголчуудаас урин залж сургалтад хамруулахаар төлөвлөж байна гэж Тагтаа номын дэлгүүрийн захирал Н.Далантай танилцууллаа. 2015 оны 5-р сарын 10-наас 10-р сарын 15-ны өдрүүдэд Монгол Улсын 31 хөгжимчин, бүжигчдийг Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошууны жуулчны баазад таван сарын хугацаатайгаар тоглолт хийсэн байна. Энэ үйл ажиллагаа Хятад, Монгол хоёр улсын хэмжээнд багагүй нөлөө тусгал болсон бөгөөд ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан байна.

Энэ оны долдугаар сараас эхлэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд сар гаруйн хугацаанд хоёр талын 100 гаруй жуулчид хүлээн авч, Өвөр Монгол болон Монгол Улсаар аялуулсан байна.

Манай компаний аялал жуулчлалын үйл ажиллагаа голдуу Өвөр Монголын Олон улсын жуулчны баазтай хамтран гадаадын иргэдийг Өвөр Монголд найм хоногоор аялуулдаг. Аяллын хугацаанд жуулчдаа Эрээн хотоос хүлээн авч, Хөххот, Чингисийн онгоны жуулчны бааз, Бүрээ манхан, усан ертөнц паркаар аялуулж сонирхуулдаг. Түүнчлэн Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн хүмүүст тус дэм болдог. Олон улсын эмнэлэгт гучин хувийн хямдралтай үнээр эмчилгээ хийх боломжийг манай компаниар дамжуулан олгож байгаа юм. Иймэрхүү хөтөлбөртөй ажилладаг ба Хөххотод хотын төвд байрлах хамгийн тохилог орчинтой шинэхэн баригдсан монгол зочид буудалд буулгадаг. Мөн дэлгүүр орох боломж бүрдүүлж өгөхийн зэрэгцээ жуулчдын аюулгүй байдлыг хариуцаж, ирэхэд нь Эрээн хотоос тосон авч, мөн хүргэж өгч үйлчилдэг гэж Н.Алтандалай танилцууллаа.

Үндэстний өв соёл бол төрөлх хэлтэй адил тухайн үндэстний онцгой соёл бөгөөд улс үндэстнийг дэлхий дахинд таниулж байдаг. Энэхүү онцгой өв соёлоо уламжлан хөгжүүлнэ гэдэг нь бид бүхний хувьд дархан үүрэг хариуцлага юм гэдгийг нэмж хэллээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл