solongonews
Дундадын хэмжээнд авто замын ачаалал нэмэгдэж байна
2015-10-03 12:33
Дундадын хэмжээнд авто замын ачаалал нэмэгдэж байна.

10 дугаар сарын 1 Үндэсний баярын амралтын эхний өдөр юм. Өчигдөр 17 цагийн байдлаар Дундадын хэмжээнд зам тэвээрийн аюулгүй байдал үндсэндээ тэнцвэртэй байж, хурдны зам тэрчлэн улс, мужийн зэрэглэлийн гол гол авто зам, аялал жуулчлалын хот районы гол авто замууд хэвийн байдлаа хадгалж, 5-аас дээш хүн эндсэн ослын хэрэг гараагүй, урт хугацаагаар ноцтой түгжирсэн байдал ч үүсээгүй байна.

Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас өчигдөр орой сурвалжлагчийн мэдээлснээр: "Хурдны зам болон улс, мужийн зэрэглэлийн авто замын ачаалал ерөнхийдөө нэмэгдэх төлөвтэй байна. Бээжин Тяньжинь Хэбэй, Хөхмөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хойг зэрэг гурван томоохон хотуудын бүсийн авто замын ачаалал мэдэгдэм нэмэгдсэн байна.

Түүнчлэн Сьчуаны Аба жөүгийн Мао сяний дотор уулны нуралт болж, зам тээвэр тасалдаж, 10 дугаар сарын 3-нд хэвийн байдлаа сэргээх төлөвтэй байна. Үүнд, орон нутгийн замын цагдаа, зам тээвэрийн салбарынхан хянаж, шуурхай арга хэмжээ авсан байна.

Дундадын гол гол аялалын газруудын авто зам ерөнхийдөө хэвийн байдлаа хадгалж, хэсэг үзэмжит районы авто замын ачаалал нэмэгдэж байна. Нийгмийг аюулаас хамгаалах яамны зам тээвэрийн удирдлагын газраас сэрэмжлүүлэхдээ, Үндэсний баярын урт амралт эхэлж байгаа учраас ойрын хоёр хоногт зам тээвэрийн ачаалал зохих хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагалдан хэсэг үзэмжит районы замын түгжрэл ихсэх болно. Өргөн олон жолооч нар замд гарахаасаа өмнө, замын байдлыг сайтар ойлгож, машин жолоодох явцдаа аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Саранчимэг
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл