
Энэ бол Хятад улсын "Бэй Дөү" навигацийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий 4 дэх дагуул төдийгүй, сансар огторгуйд хүргэн ажиллуулах "Бэй Дөү" Навигацийн 20 дахь дагуул болох юм. Энэхүү дагуул дээр анх удаа устөрөгчийн мазер угсарсан тул тойрог замд орсны дараа устөрөгчийн мазер, дагуул хоорондын холболт, шинэ хэлбэрийн навигацийн долгионы системийн туршилт хийн, боломж бүрдсэн нөхцөлд сүлжээгээр дамжин газрын гадаргууд навигацийн үйлчилгээ үзүүлэх болно.
"Бэй Дөү" навигацийн систем бол Хятад улсын бие даан судалж байгуулсан дэлхийн бусад навигацийн дагуулын системтэй нэгдэж ажиллаж болох олон улсын навигацийн дагуулийн систем байж, дэлхийн хэмжээнд 24 цагаар өндөр нарийвчилсан, найдвартай байршил тогтоох, хурд хэмжих, цаг тогтоох болон мэдээлэл холбооны үйлчилгээ хангах болно. Эх сурвалжийн дагуу, "Бэй Дөү" навигацын систем нь 2012 оны эцсээр бүс нутгийн хэмжээнд албан ёсоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол одоо болтол хүчин чадавх нь тогтвортой бөгөөд тасралтгүй дээшилсээр байна. Үүний зэрэгцээ, төлөвлөгөөний дагуу 2018 онд "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудад үндсэн үйлчилгээ үзүүлж, 2020 он гэхэд дэлхийн хэмжээнд үйлчлэх хүчин чадавхтай болох юм байна.
Энэ удаа хөөргөсөн дагуул болон зөөгч пуужин Хятадын Сансар техникийн групп компанийн харьяа Хятадын сансрын орон зайн технологийн судалгааны хүрээлэн болон Хятадын зөөгч пуужингийн техник судлалын хүрээлэн судлан бүтээжээ. Энэ бол "Чан Жэн" загварын пуужин нь 212 дахь удаагаа үүрэг гүйцэтгэж байгаа юм.
