
Экспортын бараа ачсан олон улсын ачааны галт тэрэг Бээжингээс хөдөлж, Узбекистаны нийслэл Ташкентийг зорилоо. Ийнхүү Хятад улс хөрш орнуудтайгаа дэд бүтцээр холбох тал дээр шинэ ахиц дэвшил гаргав. Сүүлийн үед Хятад улс хөрш зэргэлдээ орнуудтай дэд бүтцээр холбох тал дээр олон шинэ ахиц дэвшил гаргаад байна. Төв Азийн ачааны галт тэрэгний шинэ маршрут нээгдэж, Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр зам ашиглалтад орж, "Эх газар далайг холбосон шинэ коридор"-оор жил бүр зорчиж буй ачааны галт тэрэгний тоо 10 мянгыг давлаа. Бид “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд эргэн тойрны 25 оронтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 18 орны худалдааны хамгийн том түнш болсон юм. Хятад улс Азийн тогтвортой байдлын гол цөм, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр, бүс нутгийн аюулгүй байдлын тулгуур болж байна.
