solongonews
Хэ Лифэн NVIDIA-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Женсен Хуантай уулзав
2025-04-18 10:43
Хэ Лифэн NVIDIA-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Женсен Хуантай уулзав

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 04-р сарын 17-ны өдөр Ардын их хурлын танхимд NVIDIA-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Женсен Хуантай уулзав.

Хэ Лифэн:

- Хятадын зах зээл нь хөрөнгө оруулалт, хэрэглээний асар их нөөцтэй бөгөөд аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэл хурдацтай явагдаж байна. Энэ нь шинжлэх ухаан, технологийн шинэ эргэлт, аж үйлдвэрийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх хамгийн сайн хувилбар бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, худалдааг хөгжүүлэх таатай орчин байсаар ирсэн.

NVIDIA зэрэг Америкийн санхүүжилттэй илүү олон компанийг Хятадын зах зээлийг судалж, аж үйлдвэрийн давуу тал, чадвараа Хятадад бүрэн харуулж, улмаар дэлхийн өрсөлдөөнд боломжоо олж авахад урьж байна гэвж хэлэв.

Женсен Хуан:

- Бид Хятадын эдийн засгийн ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй бөгөөд Хятадын зах зээлийг үргэлжлүүлэн судалж, АНУ-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл