solongonews
Халуун эгэх
2024-08-22 18:06
Өнөөдөр сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 14 дэх, намрын 6 улирлын хоёр дахь улирал болох халуун эгэх улирал эхэлж байна. Халуун эгэхийг мөн нар буцах гэж ярьдаг. Яагаад тэр вэ гэхээр энэ нь аагим халуун улирал цаашилж, намрын сэрүүн уур амьсгал эхэлж буйг илэрхийлдэг байна. Энэ үеэр нарны шууд тусгал үргэлжлэн өмнөд чиглэлд шилжин, их халууны сүүлийн пү сүүл шувтардаг учраас аагим халууны цаг аяарлан оддог байна.

    Халуун эгэх улирал нь жил бүрийн аргын тооллын 08 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд эхэлдэг бол энэ жилийн хувьд 22-ны өдөр тохиож байгаа юм байна.
   Нар буцах өдрөөр Хятадын ардын дунд олон олон уламжлалт зан үйлүүд болдог бол ихэнх нь дээдсээ тахих, намрыг угтахтай холбоотой байдаг. Жишээ нь нугасны мах идэх, зул үүсгэж голд урсгах, эмтэй цай чанах, лус савдагт өргөл өргөх гэх мэт үйлүүд болдог байна.

Зохиогч: Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл