solongonews
Хятадын цирк, үшүгийн тоглолт болов
2019-09-06 10:12
Хятадын цирк, үшүгийн тоглолт боллоо.

   Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр ард түмний ойлголцлыг зузааруулан уламжлалт найрамдлыг бэхжүүлэхийн тулд Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Хятадын ӨМӨЗО-ы захиргаа, МУ-ын БСШУСЯ, Улаанбаатар хотын захиргаа хамтран зохион байгуулж, Хятадын ӨМӨЗО-ны захиргааны Хэвлэл мэдээллийн алба, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн гүйцэтгэсэн “Хятад орныг танин мэдэх” - Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний хүрээнд 09-р сарын 04-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Улсын циркт циркийн болон үшүгийн тоглолт болж, Ази тив болон Олон улсын тэмцээний шагналт Хятадын Хэбэй мужийн Цанжөү хотын циркчид үзэгчдэд циркийн урлагийн гайхамшгийг үзүүллээ.

        БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн тэргүүн Ли Вэй, ХКН-ын ӨМӨЗО-ы Хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Хань Юньшян зэрэг албаны хүмүүс, зочид төлөөлөгчид Улаанбаатарын үзэгчдийн хамт тоглолтыг үзэж сонирхсон юм.

Хятадын Хэбэй мужийн Цанжөү хотын Циркийн захирал Жан Ваньжюнь тоглолтыг нээж:

 Хятад, Монголын соёл урлаг, тэр дундаа циркийн урлаг олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Хятад, Монголын циркчдийн үзүүлбэрүүд дэлхийд алдартайг цохон тэмдэглэсэн юм.

    БНХАУ-ын соёл урлагийн дотроос цирк, үшү хоёр олон улсын тавцанд нэрийн хуудас болсон. Ялангуяа,  циркийн урлагийн салбарт Хятад улс МУ-тай олон талаар нягт хэлхээ холбоотой хамтран ажилласаар ирсэн юм. МУ-ын “Уран нугаралт”, “Шидэх банзнаас үсрэгчид”, “Дээсээр наадагчид” зэрэг олон үзүүлбэр Хятад улсад зохион байгуулагддаг Үчяогийн олон улсын циркийн урлагийн наадамд оролцож тэргүүн дээд шагналыг удаа дараа хүртэж байсан бөгөөд Хятад улсын циркчид ч МУ-д олон удаа ирж, урлагийн наадам тоглолтод оролцож байсан.

   Жан Ваньжюнь:

- Манай хамт олон хаяа нийлэн оршдог МУ-д найрамдлын гүүр болон ирж, соёл урлагийн үзүүлбэрээ танилцуулах хүндтэй үүрэг хүлээсэндээ туйлын баяртай байна. Цаашид Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал, соёл урлагийн солилцоонд идэвхтэй хувь нэмэр оруулахаар улам их хүчин чармайлт гаргах болно гэсэн байна.

    Тус тоглолтод Хятадын циркийн улсын тэргүүн байрын шагналт “Хос акробат”, ОУ-ын циркийн наадмын мөнгөн медальт “Багана дээрх тэнцвэрийн гайхамшиг”, “Сандал давхарлах тэнцвэр”, “Бөмбөгтэй жонглёр” зэрэг Азийн циркийн урлагийн гайхамшгийг илтгэн харуулсан 10 гаруй гайхамшигтай үзүүлбэр хийж, үзэгч олны мэлмийг баясгалаа.

   Ялангуяа, жүжигчин Жанлэйгийн “Сандал давхарлах тэнцвэр” үзүүлбэр үзэгчдийг өндөлзүүлж байсан юм. Ван Жэн-И зэрэг тулааны урлагийн дэлхийн аваргуудын үзүүлбэр үзэгчдийн сонирхлыг соронздон татаж байлаа. Эдгээр тулааны мастерууд бол Хятадын тулааны урлагийн од Жэки Чаны киноны тулааны үзэгдлийн жүжигчид билээ.  Энэ үзүүлбэр 09-р сарын 05-ны үдэш мөн Улсын циркт үргэлжлэх юм.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл