solongonews
Наймдугаар сард PMI бага зэрэг буурсан ч эдийн засгийн сэргэлт тогтвортой байна
2024-09-01 14:05
Наймдугаар сард PMI бага зэрэг буурсан ч эдийн засгийн сэргэлт тогтвортой байна.

Хятадын Үндэсний статистикийн газрын Үйлчилгээний аж үйлдвэрийн судалгааны төв болон Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбооны 08-р сарын 31-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 08-р сард Хятадын үйлдвэрлэлийн Худалдан авалтын менежерийн индекс  (PMI) буурсан ч үйлдвэрлэлийн бус аж ахуйн нэгжийн идэвхжилийн индекс 50.3 хувь болсон байна.Энэ нь өмнөх сараас 0.1 нэгж хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Шинэ хөдөлгөгч хүч хурдан нэмэгдэж, аж үйлдвэрийн бүтцийг тогтвортой оновчтой болгож байна. Наймдугаар сард тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн PMI 51.2 хувь байсан нь өмнөх сараас 1.7 пунктээр өссөн үзүүлэлт бөгөөд шинэ захиалгын индекс өмнөх сараас 3 пунктээр өсөж 52 хувиас давсан байна. Өндөр технологийн аж үйлдвэрийн салбарын PMI индекс 51.7 хувь болж, өмнөх сараас 2.3 пунктээр өсжээ. Үйлдвэрлэлийн индекс өмнөх сараас 3 нэгжээс дээш хувиар өсөж, 51 хувьд хүрч, шинэ захиалгын индекс 53 хувьд хүрсэн байна.

Зохиогч: ХАНЬ ЖЯНӨҮ,ВЭЙ ЮКҮНЬ,ПАНЬ ЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл