solongonews
Хятадын Төв банкнаас зах зээл, хүлээлтийг тогтворжуулахыг дэмжих 10 төрлийн бодлого гаргав
2025-05-08 10:45
Хятадын Төв банкнаас зах зээл, хүлээлтийг тогтворжуулахыг дэмжих 10 төрлийн бодлого гаргав

 

5-р сарын 7-ний өдөр болсон Хятадын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Ардын банк, Улсын санхүүгийн хяналт удирдлагын ерөнхий газар, Хятадын үнэт цаасны хяналт зохицуулалтын хорооны дарга нар "зах зээл, хүлээлтийг тогтворжуулах санхүүгийн багц бодлого"-ын холбогдох байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Мөн  БНХАУ-ын Ардын Банк эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор гурван үндсэн чиглэлд нийт 10 төрлийн бодлогын арга хэмжээ авч буйгаа мэдэгдлээ:

1. Бэлэн мөнгөний нийлүүлэлтэд анхаарна. Банкны нөөцийн шаардлагыг 0.5 нэгж хувиар бууруулж, зах зээлд 1 их наяд юаний урт хугацааны хөрвөх чадвар бүхий санхүүжилт нийлүүлнэ.

2. Автомашины санхүүжилт, банк санхүүгийн түрээсийн компаниудын нөөцийн шаардлагыг түр хугацаанд 5 хувиас 0 хувь болтол бууруулна.

3.Бодлогын хүүг 0.1 нэгж хувиар бууруулж, 7 хоногийн хугацаатай нээлттэй зах зээлийн арилжааны хүүг 1.5 хувиас 1.4 хувь болгож бууруулна. Энэ нь зээлийн жишиг хүү (LPR)-г дагаж буурахад нөлөөлнө.

4.Бүтцийн чанартай зээлийн хүүг 0.25 нэгж хувиар бууруулж, бага хэмжээний хөдөө аж ахуйн зээлд дэмжлэг үзүүлэх нөхцөлийг сайжруулна.

5.Мөн ипотекийн зээлийн (5-аас дээш жилийн) хүү 2.85 хувиас 2.6 хувь болж буурна.

6. Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн шинэчлэлд зориулсан дахин зээлийн хэмжээ 500 тэрбум юаниас 800 тэрбум юань болж нэмэгдэнэ.

7.Үйлчилгээний хэрэглээ болон өндөр настны халамжийн салбарт зориулсан 500 тэрбум юанийн шинэ дахин зээлийн хөтөлбөр эхлүүлнэ.

8.Жижиг дунд бизнес, хөдөө аж ахуйд зориулсан дахин зээлийн хэмжээ 300 тэрбум юаниар нэмэгдэнэ.

9.Хөрөнгийн зах зээлийг дэмжих хоёр бодлогын хэрэгслийг нэгтгэж, нийт 800 тэрбум юанийн дэмжлэг үзүүлнэ.

10. Шинжлэх ухааны инновацын бондын эрсдэл хуваах хэрэгсэл шинээр бий болгож, төв банк хямд өртөгтэй дахин санхүүжилтээр дэмжлэг үзүүлнэ. Энэ нь орон нутгийн засаг захиргаа болон зах зээлийн батлан даалтын байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд өндөр эрсдэлтэй, урт хугацааны шинжлэх ухааны бонд гаргах орчныг бүрдүүлнэ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл