solongonews
Улсын баярын амралтаар Сань-Яа хот жуулчдад тусгай үйлчилгээ үзүүлж байна
2015-10-05 10:17
Сань-Яа хот жуулчдад үйлчилгээ үзүүлж байна.

 

Энэ оны улсын баярын алтан долоо хоногийн амралтаар, жуулчид олонтой байдаг Хайнань мужийн Сань-Яа хот жуулчлалын төвдөө "жуулчдад зөвлөгөө өгөх үйлчилгээний тусгай төв" байгуулж, нээлттэй тендер зарлах, жуулчны хоёр компанийг албан ёсны аялал жуулчлалын бүтээгдэхүүний нийлүүлэгчээр тогтоож, жуулчдад аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна.

Сань-Яа хотын нэгэн жуулчлалын компанийн ерөнхий захирал хэлэхдээ, энэ оны үндэсний баярын алтан долоо хоногийн амралтын үеэр, жуулчлалын бүтээгдэхүүний захиалга өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар нэмэгдсэн. Далайн арал, Буддын шашны соёл, халуун рашаан зэрэг жуулчлалын үйлчилгээний цэгүүдийн нэг хоногийн жуулчлалын бүтээгдэхүүн жуулчдын таашаалд хүрч, өдөрт давхацсан тоогоор бараг 1000 гаруй жуулчин хүлээн авч байна гэжээ.

Жуулчдын олон янзын хэрэглээний шаардлагад чиглүүлэн, Сань-Яа хотын аялал жуулчлалын салбар жуулчдын цаг хугацаа, унаа машин, үзэмжит цэг, зочид буудал зэрэг адил бус жуулчлалын бүтээгдэхүүний хэрэглээ шаардлагын дагуу, чөлөөтэй, ганц хүн, эсвэл олуулаа жуулчлах зэрэг өөрийн гэсэн онцлогтой жуулчлалын үйлчилгээ үзүүлж байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл