Энэ нь тус гүүр албан ёсоор ашиглалтад орсноос хойш зорчигчдын урсгал анх удаа 20 саяас давжээ гэж эх сурвалжаас мэдээлэв.
Хонконг, Макаогийн жуулчдын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа нь боомтын зорчигчдын урсгалыг хурдацтай өсгөх гол хүчин зүйл болж байгааг статистик харуулж байна. Энэ он гарснаас хойш Хонконг, Макаогийн 12.033 сая жуулчин тус боомтоор нэвтэрч, гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 83.3 хувиар нэмэгдэж, тус боомтын нийт зорчигчдын 60.2 хувийг эзэлж байна.
Их Булангийн бүсийн аялал жуулчлал хүмүүсийн анхааралд орж, Хонконг-Жухай-Макаогийн гүүрний "Нэг удаа олон чиглэлд" аялах маршрут Хятадын эх газрын жуулчдын сонирхлыг татаж байна. Статистик тоо баримтаас үзэхэд энэ он гарснаас хойш эх газрын 3 сая 860 мянган жуулчин Хонконг, Макао руу жуулчилсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 76.6 хувиар нэмэгдсэн байна.
