solongonews
Роботын тэмцээнээс ганзага дүүрэн ирсэн Өвөр Монголын оюутан
2015-11-04 10:24
Дундадын роботын тэмцээнээс Өвөр Монголын оюутан 9 шагнал хүртжээ.

Дундадын роботын тэмцээн Гүйжөү мужийн Гүйян хотноо саяхан болж өнгөрлөө. 12  төрлийн 100 салбар тэмцээнийг багтаасан энэхүү тэмцээнд Өвөр Монголын оюутан 9 төрлийн шагнал хүртсэн байна. Мөн тэмцээн нь электрон холбоо, интернэт холбоо, тоног төхөөрөмж үйлдвэрлэх зэрэг техник технологийн салбарыг хамруулан зохион байгуулсан байна. Түүнчлэн  RoboCup хөл бөмбөгийн тэмцээн, RoboCup аюул ослоос аврах тэмцээн, RoboCup гэр бүлийн тэмцээн, роботын бүжгийн тэмцээн, роботын усан дахь тэмцээн зэрэг төрлүүд багтсан болно.

Тэмцээний үеэр

Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн 15 оюутан 9 төрлийн тэмцээнд оролцож, 2 төрөлд тэргүүн шагнал хүртсэн бол 2 төрөлд хоёрдугаар байрны шагнал хүртсэн байна. Мөн 6 төрлийн тэмцээнд 4 тэргүүн байрны шагнал, 1 төрөлд хоёрдугаар байрны шагналыг тус тус хүртсэн байна.

Тэмцээнийг Дундад улсын Автомат химийн нийгэмлэгийн робот тэмцээнийг зохион байгуулах зөвлөл, RoboCup Дундад улсын зөвлөл, Технологийн яамны дээд технологи судалгааны төв хамтран зохион байгуулсан байна. 1999 онд анх удаагаа зохион байгуулснаас хойш 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Чинхуа Их Сургууль, Бээжин Их Сургууль, Тайваны Технологийн Их Сургууль зэрэг 387 их сургуулийн 1983 төлөөлөгчийн баг, 3910 өрсөлдөгч оролцсон гэж эх сурвалж мэдээлж байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл