solongonews
ОХУ-ын ”АвтоВаз” компани шинэ загварын ”Лада веста седан”-аа худалдаанд гаргалаа
2015-10-01 16:37
ОХУ-ын ”АвтоВаз” компани 2015 оны есдүгээр сарын 25-наас шинэ загварын ”Лада веста седан” загвараа үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхэллээ.

Энэ загвар нь "Лада Приора"-г үндсэн нь халж байгаа хэрэг юм. Түүний энэ загварыг анх 2014 оны гуравдугаар сард болсон Москвагийн авто шоун дээр танилцуулсан байна.

"Лада веста седан" загвар нь олон улсын бүхий л стандарт, аюулгүй байдлыг хангасан найдвартай хөлөг болсон хэмээн ерөнхий захирал нь мэдэгдсэн байна.

Лада Веста /Lada Vesta/  4,410 мм урт, 1,765 мм өргөн, 1,495 мм өндөр ба 1.6 летрийн багтаамжтай, 87-114 морины хүчтэй Ниссаны бензин хөдөлгүүртэй, Рено хурдны хайрцагтай аж. "Лада Веста"-г "Ниссан Рено"-гийн мэргэжилтнүүдтэй хамтран үйлдвэрлэж байгаа юм байна. 

Овор хэмжээ нь дөрөвдүгээр үеийн "Хьюндай Аксент"-тай харьцуулахад /4,370 мм урт, 1,705 мм өргөн, 1,455 мм өндөр/ ойролцоо юм.

2015 оны арваннэгдүгээр сарын 25-нд худалдаанд гаргах машины үнэ урьдчилсан байдлаар 495-600 мянган рубль байна хэмээн тооцоолж байна. Энэ нь манайхаар 14.5-18.0 сая төгрөг юм.

 

Холбоотой мэдээлэл:

"Лада"-гийн шинэ загварыг танилцуулжээ

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : www.mglnews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл