Хятадын Ложистик хийгээд Худалдан авалтын Холбоо 5-р сарын 7-ны өдөр, 4-р сарын Хятадын ложистикийн салбарын хөгжлийн индексийг нийтэллээ. 4-р сард Хятадын ложистикийн салбарын хөгжлийн индекс 51.1 хувь болж, өмнөх сараас 0.4 нэгжээр буурсан байна.
Бөөний зах зээлийн эрэлт нийлүүлэлт удааширч, олон улсын худалдааны экспорт буурсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр, зүүн биеийн далай дагуу бүс нутагт нүүрс, хүдэр, үр тариа болон экспортод чиглэсэн зарим бараа бүтээгдэхүүний ложистикийн бизнесийн өсөлт удааширчээ. Дөрөвдүгээр сард зүүн болон төвийн бүсийн бизнесийн нийт хэмжээний индекс тус тус 50.2 хувь, 51.8 хувь болж, өмнөх сараас тус тус 1.2 болон 0.5 нэгжээр буурсан байна. Баруун бүсийн бизнесийн нийт хэмжээний индекс мэдэгдэхүйц сэргэж, 2.3 нэгжээр өссөн байна.
4-р сард үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн индекс 53.6 хувь болж, өмнөх сарынхаас 1.2 нэгжээр өссөн нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
