Монгол Улсын БСШУСЯ, МУ-ын Eco Future Development Center-ын дорвитой дэмжлэгээр Ядуурлыг Бууруулах Хятадын Сангийн хүүхдийн халамжийн олон улсын төслийн хүрээн дэх МУ-ын хүүхдүүдэд цүнх бэлэглэх төслийн илтгэл, бэлтгэл сургалтын арга хэмжээ 2019 оны 09-р сарын 04-нд Улаанбаатар хотноо боллоо.

Илтгэл, бэлтгэл сургалтын арга хэмжээний агуулгад Ядуурлыг Бууруулах Хятадын Сангаас хэрэгжүүлж буй хүүхдийн халамжийн олон улсын төсөл, МУ-ын хүүхдүүдэд цүнх бэлэглэх төсөл, түүний бэлтгэл ажил, холбогдох сургуулиуд дахь тус төслийн хэрэгжилтийн үйл явц зэрэг таницуулгууд багтсан юм. МУ-ын Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймаг, нийслэл Улаанбаатар хотын боловсролын салбарын төлөөлөл, төсөлд хамрагдсан бүх сургуулийн захирлууд тус арга хэмжээнд оролцсон байна.

Зохион байгуулагчдын танилцуулснаар МУ-ын хүүхдүүдэд цүнх бэлэглэх энэ төслийн хүрээнд МУ-ын 10 аймаг, хотын бага сургуулийн ядуу амьдралтай 20,000 хүүхэд хамрагдах болно.
1989 онд байгуулагдсан Ядуурлыг Бууруулах Хятадын Сан /China Foundation for Poverty Alleviation/ бол Хятадын Төрийн зөвлөлийн удирдлагаар бүх Хятадын хэмжээнд ядуурлыг бууруулах ажлыг зохион явуулдаг олон нийтийн буяны байгууллага юм. 2018 оны эцсээр Ядуурлыг Бууруулах Хятадын Сан нийт 5 тэрбум 852 сая юаний үнэ бүхий эд бараа хуримтлуулж, халамжид хамрагдсан ядуу амьдралтай, гамшигт нэрвэгдсэн иргэд давхардсан тоогоор 33 сая 424 мянгад хүрчээ.

Ядуурлыг Бууруулах Хятадын Сан дотооддоо боловсрол, эрүүл мэнд, гамшгаас авран туслах зэрэг салбарт ядуурлыг бууруулах ажлыг голчлон хийдэг. Олон улсын хэмжээнд тус сан 20 гаруй улс орон, газар нутагт хүмүүнлэгийн авран туслах, ядуурлыг бууруулах хөгжлийн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үүнд нийт 160 сая юаний хөрөнгө оруулж, давхардсан тоогоор 450 мянган иргэнд халамж хүртээжээ. Өнөөгийн байдлаар Азийн Мяньмар, Балба, Камбож, Африкийн Этиоп, Судан, Уганда зэрэг олон оронд урт хугацааны төсөл хэрэгжүүлж байна.

