solongonews
Өвөр Монголын Хорингэр шинэ дүүрэг
2025-04-23 11:57
Өвөр Монголын Хорингэр шинэ дүүр

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол Улсын Залуучуудын төлөөллийн багийнхан Өвөр Монголын Хорингэр шинэ дүүргээр аяллаа.

Хорингэр шинэ дүүрэг нь 2017 оны 2-р сард албан ёсоор байгуулагдсан. Энэ нь Хөххотын төв бүсээс 20 гаруй километрийн зайд оршдог бөгөөд 496 кв километр талбайтай. Харьяандаа 6 хошуу, сумыг багтаадаг. Төв бүсийн талбай нь 341 квадрат километр байж, Юньгү бүс, Агаарын буудлын бүс, Хорингэр сүүний хөгжлийн парк зэргийг шууд удирддаг. "Нэг төв, гурван бүс"-ийн бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй ахиулан, нийт 54 боловсон хүчний багийг урин ажиллуулж, 40 өндөр дэвшилтэд технологийн аж ахуйн нэгж, 39 технологид суурилсан жижиг, дунд аж ахуйн нэгжтэй.

Интернэтийн эрчим хүчний үйлдвэрлэл, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, хүний нөөцийн үйлчилгээний үйлдвэрлэл, агаарын аяллын эдийн засгийн үйлдвэрлэл гэх мэт аж үйлдвэрүүдтэй. Бүх талыг хамарсан нээлттэй байх чухал цонх, инновацын систем, механизмыг боловсруулах чухал платформ, бүс нутгийн хөгжлийг ахиулах чухал өсөлтийн цэг, аж үйлдвэр, хотыг цогц хөгжүүлэх чухал үлгэр жишээ бүс, ногоон, сэргээгдэх эрчим хүч, нүүрсхүчлээр бага хөгжлийн экологийн ухаалаг бүс юм.

Зохиогч: С.САРАНЧИМЭГ,Э.ТЭРГҮҮН, Д.МӨЧИР
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл