Хятадын Статистикийн үндэсний газраас 08 дугаар сарын 09-ний өдөр 2024 оны 07 дугаар сарын CPI буюу оршин суугчдын хэрэглээний үнийн индекс, PPI буюу Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексийг нийтэлжээ.
Долоодугаар сард хэрэглэгчдийн эрэлт сэргэж, зарим бүс нутагт өндөр температур, хур тунадасны нөлөөгөөр үндэсний хэмжээний CPI буурч байснаа дахин өссөн байна. Тодруулбал 06 дугаар сард CPI 0.2 хуваир буурсан бол 07 дугаар сард 0.5 хувиар өссөн аж. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 6 дугаар сард 0.6 хувиар буурч байсан бол 07 дугаар сард 1.2 хувиар өссөн нь CPI-г өмнөх сарынхаас 0.21 пунктээр өсөхөд нөлөөлжээ. Харин хүнсний ногоо, өндөгний ханш зарим нутгаар үүссэн өндөр халуун, аадар бороо зэргийн нөлөөгөөр тус бүр 9.3 хувь болон 4.4 хувиар өсжээ.
07 дугаар сард зах зээлийн эрэлт шаардлага сул, олон улсын зах зээл дэх түүхий эд материалын ханш унасан зэргийн нөлөөгөөр PPI-ийн уналт өмнөх сар болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй дүйцсэн үзүүлэлттэй байна.
