Энэ он гарснаас хойш Хятадын уламжлалт аж үйлдвэрүүд шинжлэх ухаан технологийн шинэчлэлд оруулсан хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, шинэ зах зээлийг хайж, шинэ хэрэгцээг хангаснаар борлуулалтын орлого хурдацтай өссөн байна. Татварын ерөнхий газраас 16-ны өдөр нийтэлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны тоо баримтаас үзвэл, эхний 10 сард Хятад улсын уламжлалт аж үйлдвэрүүдийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн байна.
Эхний гурван улиралд уламжлалт аж үйлдвэрийн салбарын технологийн шинэчлэлийн татварын хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өссөн байна. Татварын урамшуулал болон бусад холбогдох бодлогын дэмжлэгтэйгээр уламжлалт үйлдвэрлэлийн борлуулалтын орлого хурдацтай өсчээ. Эхний 10 сард хувцас, тавилга, гэр ахуйн барааны үйлдвэрийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өссөн бол химийн эслэг, резин болон хуванцар үйлдвэрлэлийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 12.4 хувь ба 8.4 хувиар тус тус өссөн байна. Хүнсний үйлдвэрлэлийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өссөн бол соёл, боловсрол, үйлдвэрлэл, гоо зүй, спорт, үзвэр үйлчилгээний үйлдвэрлэлийн салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өсөв.
