Хятад-Монгол-Оросын их цайны замыг дэлхийн өвд бүртгүүлэх эрдэм шинжилгээний хурал, “Монгол дахь цай ба дэлхий” соёлын аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээ 2024.08.26-ны өдөр Улаанбаатар хотод боллоо.

Хятад-Монгол-Оросын их цайны замыг дэлхийн өвд бүртгүүлэх эрдэм шинжилгээний хурал, “Монгол дахь цай ба дэлхий” соёлын аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээг БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Хүбэй мужийн соёл, аялал жуулчлалын газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Цайны зам дагуух соёлын баялаг өв нь Хятад - Монгол - Орос орны соёлын солилцоо, найрамдалт харилцааны түүхэн өв гэдгийг батлан “Хятад-Монгол-Оросын их цайны зам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхээр гурван улсын эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж их цайны замын дагуу түүхийн өв, соёл уламжлалуудыг судлан нэгтгэж 2027 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгэх шалгууруудыг бүрэн хангаж дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээнд: Монгол улсын Соёлын яамны соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Монголын үндэсний музэйн захирал Г.Энхбат, МҮИС-ийн профессор н.Сүхбат, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Ли Жи, Их цайны ёслолын нэгдсэн хэрэг эрхлэх газрын гүйцэтгэх захирал судлаач Ван Фэнжү,Хүбэй мужийн соёлын дурсгалт зүйлсийг хөгжүүлэх төвийн хоёрдугаар байцаагч Ян Ни нар оролцлоо.



