solongonews
Сайн дурын 550 ажилтан Хятад-Монголын III удаагийн экспод үйлчилгээ үзүүлнэ
2019-09-06 10:42
Сайн дурын 550 ажилтан Хятад-Монголын III удаагийн экспод үйлчилгээ үзүүлнэ.

      Хятад-Монголын III удаагийн экспод үйлчлэх сайн дурын ажилтны тангараг өргөх ёслол Хөххот ба Улаанцав хотод 09 дүгээр сарын 01-ний өдөр боллоо.

 Есдүгээр сарын 06-наас 10-ны өдрийг хүртэл Хятад-Монголын III удаагийн экспо Хөххот ба Улаанцав хотод болно. Үүнд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эвлэлийн хорооноос Өвөр Монголын Их сургууль, Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль, Өвөр Монголын Эдийн засаг аж ахуйн их сургууль зэрэг холбогдох их дээд сургуулиас 550 шилдэг оюутан сайн дурын ажилтнуудыг сонгож, тус удаагийн цуглаанд сайн дурын үйлчилгээ үзүүлэхээр болов.

Ёслол дээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эвлэлийн хорооны хариуцлагатай албаны хүн өргөн олон сайн дурын ажилтныг улсаа хайрлах үзэл баримтлал, харамгүй хандивлах үзэл санаа, ажил үйлсээ дээдлэх болон хамтран ажиллах хамтын үзлээ сайн баримталж Хятад-Монголын экспод хамгийн сайн үйлчилгээ үзүүлэхийг урамшуулан зоригжуулсан байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл