solongonews
Төвдийн ӨЗО байгуулагдсан 50 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл
2015-09-06 11:56
Төвдийн ӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Төвдийн ӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаад байгаа бөгөөд Төв засгийн газрын төлөөлөгчид Төвдөд очиж арга хэмжээнд оролцож, Төвдийн үндэстнүүдийн ард түмэнд дурсгалын бэлэг гардуулах тухай сэтгүүлч энэ сарын 5-ны өдөр Лхас хотод хуралдсан тэмдэглэлт ажиллагааны бэлтгэл ажлын тухай хэвлэлийн бага хурлаас мэдээллээ.         

Энэ жил Төвдийн ӨЗО байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. ХКН-ын төв хорооны анхаарал халамж, үндэстнүүдийн ард түмний эрчтэй дэмжлэгт талархал илэрхийлж, Төвдийн ӨЗО байгуулагдсанаас хойш ХКН-ын удирдлагаар өөрчлөлт, бүтээн байгуулалт хийж олсон асар их ололт амжилтыг харуулах үүднээс, ХКН-ын төв хорооны зөвшөөрлөөр Төвдийн ӨЗО 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахаар өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн бэлтгэсэн байна.

Төвдийн ӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулах хэлтсийн байнгын орлогч дарга Мэн Шяолинь хэлэхдээ: - Төв засгийн газрын төлөөлөгчид ёслолын арга хэмжээ, ололт амжилтын үзэсгэлэн, уран сайхны тайлан тоглолт, Лхас-Линжи чиглэлийн хурдны авто замын ашиглалтад орох ёслол зэрэг иж бүрэн арга хэмжээнд оролцох болно гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл