solongonews
Хятадын өмнөд нутгийг 240 км/цагийн хурдтай хар салхи дайран өнгөрчээ
2015-10-06 12:37
Аравдугаар сарын 4-нд буюу өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Өмнөд нутгийн Фошань хотыг хар салхи дайран өнгөрчээ.

Салхины хурд 240 км/цаг байжээ.  Хотыг дайран өнгөрсөн юүлүүр хэлбэрт хар салхи  хавь ойрын эд зүйлсээ хуу хаман өнгөрсөн байна. Байшингийн дээврүүд хууларч, тэр ч бүү хэл хоёр давхар байр  сууриараа мултарсан байна. Барилгын цамхагууд хормын төдийд нугаран унаж байжээ. Нутгийн эрх баригчид учирсан хохирлын хэмжээг тодорхойлж байна. Тэдний мэдэгдсэнээр, орон сууц, үйлдвэрийн барилгууд сүйджээ.

 

Сүүлийн мэдээгээр  дөрвөн хүн нас барж, 80 хүн хүнд болон хөнгөн гэмтэж, 16 хүн ор сураггүй алга болсон байна. Аврах ангийнхан ажиллаж байна. Хүн ам шигүү суурьшсан  газарт ус болон цахилгааны нөөцгүй  болсон байна.

“Мүжигэ” далайн хар салхи дайран өнгөрсөнтэй холбогдуулан тус бүс нутагт цаг агаарын байдал тогтворгүй байна гэж цаг уурын албанаас мэдэгджээ.

 Гэрчүүдийн авсан зургийг орууллаа.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : www.1tv.ru
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл