solongonews
Хамил хотоос дунд оврын алтны орд олджээ
2025-04-23 09:45
Хамил хотоос дунд оврын алтны орд илэрчээ

 

Сүүлийн үед БНХАУ-ын Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны Хамил хотын Ижөү дүүрэгт нэгэн шинэ алтны орд олдсон байна. Урьдчилсан судалгаагаар, уг ордоос нийт 5.85768 тонн алтны нөөц тогтоогдсон бөгөөд нэг тонн хүдэрт алтны дундаж агууламж оролцоогоор 1.6 грамм байгаа бол хамгийн өндөр агууламж нь тонн тутамд 40 граммд хүрчээ.

БНХАУ-ын “Ашигт малтмалын нөөцийг ангилах стандарт”-ын дагуу, алтны ордын нөөц 5 тонноос дээш буюу түүнтэй тэнцүү, 20 тонноос бага бол “дунд оврын орд” гэж ангилагддаг. Энэхүү шинэ орд нь уг шалгуурт нийцэж буй тул дунд оврын алтны ордод хамаарах юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл