Хятад улс атомын зэрэглэлийн графен нугалаа бүтээв
2019-09-06 21:40
Олон жилийн судалгааны үр дүнд Хятадын эрдэмтэд дэлхийд анх удаа атомын зэрэглэлийн оновчтой хяналтдаа авч болох графен нугалааг бүтээсэн байна.



Энэ нь дэлхийд хамгийн жижиг графен нугалаа бөгөөд квантын материал, техник хэрэгсэл зэргийг бүтээхэд чухал ач холбогдолтой. Энэ үр дүнг 09-р сарын 06-нд олон улсын эрдэм шинжилгээний “Science” сэтгүүлд нийтэлсэн байна.
Шинэ хэлбэрийн бага хэмжээст нүүрстөрөгчийн наноматериал, түүний шинэлэг зүйлийг эрэлхийлэх нь дэлхийн шинжлэх ухааны чухал асуудлын нэг бөгөөд холбогдох судалгаа хоёр удаа Нобелийн шагнал хүртсэн байдаг. Өдгөө дан ганц атомын зэрэглэлийн түвшинд графенд суурилсан бага хэмжээст нүүрстөрөгчийн наноматериалын бүтцийг оновчтой эмхлэн бүтээх, хяналтдаа авч зохицуулахад асар их сорилт тулгарч байгаа юм.
Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
