solongonews
Ү Шюй Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б. Ууганбаяртай уулзлаа
2025-03-29 12:05
Ү Шюй Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б. Ууганбаяртай уулзлаа

Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн Намын Удирдлагын бүлгийн гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ү Шюй 03-р сарын 28-нд  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б. Ууганбаяраар ахлуулсан хоёр хүнийг Бээжинд хүлээн авч уулзав. Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн нэрийн өмнөөс Ү Шюй Б.Ууганбаярыг халуун дотно угтаж байгаагаа илэрхийлэн, Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлын үзэл санааны дагуу хэвлэл мэдээллийн салбарын шинэчлэлийн талаар холбогдох агуулгыг танилцуулж, "Бүс ба Зам" сэтгүүлчийн хамтын ажиллагааны платформ, форум байгуулах, "Олон улсын сэтгүүлчдийн холбоо" байгуулах сэдвээр санал солилцов. Монгол Улс БНХАУ-ын Сэтгүүлчдийн Нийгэмлэг, ӨМӨЗО-ны Засгийн Газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран энэ жилийн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг хамтран төлөвлөж, зохион байгуулах, Хятад, Монголын хэвлэл мэдээлийн байгуулагын хамтарсан сурвалжлагын ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн Намын Удирдлагын бүлгийн гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ү Шюй Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б. Ууганбаярт гарын бэлэг гардуулав
Гэрэл зургийг: ЖАН ЕЛЯН

Б.Ууганбаяр Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэгийг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлж, энэ жилийн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн солилцооны арга хэмжээг Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулснаар хоёр орны хэвлэл мэдээллийн солилцоо, харилцаа холбоог сайжруулж, Монголын ард түмэнд Хятадын орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг улам гүнзгийрүүлэн ойлгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
ӨМӨЗО-ны Намын Хорооны Суртал Ухуулгын Газрын орлогч дарга Юань Юүн уулзалтад оролцлоо.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.zgjx.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл