Хятадын Логистик, худалдан авалтын холбооноос тавдугаар сарын 8-нд мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сард Хятад улсын авто замын логистикийн үнийн индекс 105 нэгж болж, өмнөх сараас 0.23 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.09 хувиар өсөж, уналтын хандлага зогсоож, сэргэх хандлагатай гарчээ.
Нийтлэг үзүүлэлтийг тээврийн төрлөөр задалж шинжвэл, зарим төрлийн тээвэрт бага зэргийн өсөлттэй, заримд нь бууралтай байгаа ч, жилийн дүнгээр бүх төрлийн тээврийн индекс бага зэрэг өссөн байна. Тухайлбал, их хэмжээний бараа болон бүс нутгийн тээвэрлэлтийг хамардаг тээврийн индекс 105.5 нэгж болж, өмнөх сараас 0.29 хувь, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.45 хувиар тус тус нэмэгджээ.
Хятадын авто замын логистикийн үнийн индекс өсөлттэй гарлаа
2025-05-08 11:25
Хятадын авто замын логистикийн үнийн индекс өсөлттэй гарлаа
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
