solongonews
Хятадын төмөр замын үйл ажиллагааны чанар, үр ашиг үргэлжлэн дээшлэв
2024-09-01 15:39
Хятадын төмөр замын үйл ажиллагааны чанар, үр ашиг үргэлжлэн дээшлэв.

Хятадын Төмөр замын групп 08-р сарын 31-нд 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулав. “Оны эхний хагаст Хятадын төмөр замын группийн үйл ажиллагаа явуулсан орлого нийт 579 тэрбум 400 сая юаньд хүрч, үүнд 1 тэрбум 700 сая юанийн цэвэр ашиг олж, төмөр замын ажлын чанар, үр ашиг үргэлжлэн дээшилсэн байна”гэжээ.

Зорчигч тээврийн үүднээс авч үзвэл оны эхний хагаст улсын төмөр замын зорчигч тээврийн чанарын түвшин ихэд дээшилсэн байна. Хятадын үндэсний төмөр замууд өдөрт дунджаар 10256 суудлын галт тэрэг зорчдог нь өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувь өссөн байна.Давхардсан тоогоор нийт 2,096 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18,4 хувь өссөн байж, түүхэн дэх дээд амжилтыг тогтоосон юм. Үүний дотор тавдугаар сарын 1-нд давхардсан тоогоор нийт 2.096 тэрбум зорчигч тээвэрлэж, нэг өдрийн дотор илгээсэн зорчигчдын тоогоор дээд амжилт тогтоосон байна.

Ачаа тээврийн хувьд эхний хагас жилийн байдлаар Хятадын төмөр зам өдөрт дунджаар 175 мянга 400 ачаа ачиж, 1 тэрбум 923 сая тонн ачаа тээвэрлэсэн нь тогтвортой өсөлтийн сайн хандлагатай байна. 332 сая тонн бараа илгээсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувь өссөн байж,мөн түүхэн дэх дээд амжилт болсон юм.

Үүний зэрэгцээ төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг чанартай, үр ашигтайгаар ахиулж байна. Оны эхний хагаст төмөр зам үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтыг 337 тэрбум 300 сая юаньд хүрч гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.6 хувь нэмэгдсэн байна.

Үүнээс гадна, оны эхний хагаст Хятадын төмөр замын групп Хятад-Европын галт тэрэг, Хятад-Төв Азийн галт тэрэг зэрэг олон улсын төмөр замын тээврийн брэндийг үргэлжлүүлэн бий болгов. Хятад-Европ болон Хятад-Төв Азийн галт тэрэг тус бүр 1.041 сая TEU болон 429,000 TEU тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11 хувь, 13 хувь өссөн үзүүлэлт болсон байна. Энэ нь олон улсын үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, гадаад ертөнцөд өндөр түвшний нээлттэй байдалд хувь ихээхэн ач холбогдолтой байгаа ажээ.

Зохиогч: ФАНЬ ШИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл