solongonews
Газар хөдлөлтийн улмаас Мьянмарын олон алдартай соёлын өв эвдэрч сүйрчээ
2025-04-01 15:07
Газар хөдлөлтийн улмаас Мьянмарын олон алдартай соёлын өв эвдэрч сүйрчээ

Мьянмарт болсон 7.9 баллын газар хөдлөлтөд тус улсын 2065 хүн эндэж, 3000 гаруй хүн бэртэж, 100 гаруй хүн сураггүй алга болсон тухай мэдээлэл бүртгэгдээд байна. Мөн олон тооны эртний барилга байгууламж, соёлын дурсгалт газрууд эвдэрч сүйрчээ.

Сүүлийн үеийн бүртгэлээр, хүчтэй газар хөдлөлтийн улмаас Мандалай дүүрэгт 1591 байшин, 670 сүм, 60 сургууль, 3 гүүр, 290 суварга эвдэрсэн байна.

Дэлхийн хамгийн том ордон болох Мандалай ордны хана нуржээ. Энэхүү ордон нь Мьянмарын сүүлчийн эзэнт гүрний Конбаунг гүрний ордон байсан юм.

91 жилийн түүхтэй Ава гүүрийн зарим хэсэг нь нуржээ. Мандалай муж болон Сагаинг мужийг холбосон Ава гүүрийг анх 1934 онд Британийн колончлолын засгийн газар барьсан авто зам болон төмөр замын гүүр болно. Энэ гүүр нь дэлхийн хоёрдугаар дайны үед сүйрсэн боловч дараа нь сэргээн босгосон бөгөөд өнөөг хүртэл ашиглагдаж байна. Энэ нь Мьянмарын төв хэсэг дэх чухал тээврийн төв юм.

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас дэлхийн хамгийн урт тик модон гүүр болох У Бэйн гүүр эвдэрчээ.

У Бейн гүүрэн дээрх нар жаргах мөч нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй үзэмжийн нэгд тооцогддог. Үүнийг 1851 онд Конбаунг гүрний хааны үед барьсан, нийт урт нь1200 метр. Гүүрийг нэг ч төмөр хадаас ашиглахгүйгээр үнэт тик модоор бүхэлд нь барьсан бөгөөд 170 гаруй жилийн туршид бат бэх байсаар ирсэн юм.

Дэлхийн өвд бүртгэгдсэн эртний Баган хот тодорхой хэмжээгээр эвдэрсэн. Эртний Баган хот нь Мьянмарын эртний түүхт хот, Буддын шашны соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын нэрт газар юм. 2019 онд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгджээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл