Дундадын ШУА-ын Тогтвортой хөгжлийн стратеги судалгааны хэсгийн дарга Нью Вэнь-юань баг хамт олноо удирдан гурван жилийн хугацаа зарцуулан байж уг судалгааны тайланг гаргажээ.
Тайлан онол, гол сэдэв, удирдамж, статистик гэсэн 4 гол хэсэг, 7 бүлэг агуулгатай бөгөөд 158 зураг хүснэгт хавсаргажээ. Дундад улсын практик болон дэлхийн хөгжлийн нийтлэг үйл хэргүүдийг уялдуулан, тогтвортой хөгжлийн асуудалд хураангуйлал ба судалгаа хийсэн байна. 2015-2030 он нь дэлхийн тогтвортой хөгжлийн хувьд "танин мэдэхүйгээс бодит практик тийш", "уриа санаачилгаас бодит хэрэгжилт тийш", "үйл ажиллагаанаас илүү шинжлэх ухаанч тийш" шилжих зангилаа өсөлтийн үе шат байх болно гэж тайланд үзсэн байна.
Нью Вэнь-юаний танилцуулснаар, Уг тайлан тогтвортой хөгжлийн судалгааны системтэй судалгааны чигийг баримталж, улс орнуудын тогтвортой хөгжлийн одоогийн байдал болон ирээдүйн үүрэг зорилтын төсөөлөлд анх удаа бүх талаар үнэлгээ хийж, бие даан бүтээсэн тогтвортой хөгжлийн онолыг хэрэглэн, дэлхийн 192 улс орон, бүс нутгийн тогтвортой хөгжлийн чадварыг анх удаа хэмжин тооцоолсон гэжээ.
