solongonews
Гадаадын компаниуд Хятадын зах зээлийг өөдрөгөөр харж байна
2025-05-23 17:41
Харбины олон улсын эдийн засаг, худалдааны 34-р яармагийн Японы Хоккайдогийн лангууны өмнө жуулчид ээлж дараалан зогсч, газар дээр нь хийсэн цагаан будааны бөмбөлөг, төрөл бүрийн тусгай хоолыг сонирхож байна

 Оролцогчид Харбины олон улсын үзэсгэлэнгийн дижитал эдийн засгийн 34 дэх үзэсгэлэнгийн талбайд зочиллоо 

Харбины олон улсын эдийн засаг, худалдааны 34-р яармагийн Японы Хоккайдогийн лангууны өмнө жуулчид ээлж дараалан зогсч, газар дээр нь хийсэн цагаан будааны бөмбөлөг, төрөл бүрийн тусгай хоолыг сонирхож байв.

Үзэслэнд тусгайлан очсон Хоккайдо мужийн амбан захирагчийн орлогч Такаюки Кана хэлэхдэ, энэ жил Хоккайдогийн 14 компани 36 нэр төрлийн бүтээгдэхүүн авчирснаас 12 компани, 34 бүтээгдэхүүн нь Харбины яармагт анх удаа оролцож байна гэжээ. Тэрээр энэ үзэсгэлэнгээр дамжуулан илүү олон худалдан авагч олж, Хоккайдогийн тусгай бүтээгдэхүүнийг Хятадын өнцөг булан бүрт сурталчилна гэж найдаж байна гэжээ.

05-р сарын 17-21-ний өдрүүдэд Харбины 34 дэх яармаг "Умард зүгт дижитал эдийн засгийн шинэ өндөрлөгийг хамтран байгуулж, сэргэн мандалт, хөгжлийн шинэ боломжийг хуваалцах" уриан дор болж, АНУ, Япон, Швейцарь зэрэг 38 улс орон, бүс нутаг ба Хятадын 23 муж, өөртөө засах орон, хотын 1500 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна.

Үзэсгэлэнгийн үеэр гадаадын албаны хүмүүс болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Хар мөрөн муж болон Хятадад хөрөнгө оруулах боломжийн талаар өөдрөгөөр харж, Хятадын зах зээлд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, хөгжлийн ногдол ашгийг хуваалцахаар шийджээ.

CNH-ийн Ази Номхон далайн бүсийн судалгаа, боловсруулалт, бүтээгдэхүүний менежментийн дэд ерөнхийлөгч Жонатан Паулз:

- Бид 1999 онд Харбин хотод анхны үйлдвэрээ байгуулж, 2013 онд хөдөө аж ахуйн машин механизмын бүтээгдэхүүн боловсруулах, судалгааны төвийг байгуулсан юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд бид ухаалаг үйлдвэрлэлийг бэхжүүлэхийн тулд Хар мөрөн мужид ойролцоогоор 1 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсээр ирж, одоо Хятадын бүх зах зээлд хөдөө аж ахуйн машин механизмын олон тооны шинэ бүтээгдэхүүн гарч ирлээ.

Тэрээр CNH Industrial групп нь машин механизмын тоног төхөөрөмж, үйлчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгчийн хувьд дэлхий даяар олон арван боловсруулах үйлдвэр, R&D төвүүдтэй мөртөө гол бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуй, барилгын төрөл бүрийн машин механизм юм гэж танилцуулав.

Жонатан Паулз хэлэхдээ, Хар мөрөн муж бол эрдэнэ шиш зэрэг үр тарианы гол үйлдвэрлэлийн бүс юм. Ирэх таван жилд CNH Industrial групп нь Хар мөрөн мужид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, гол эд ангиудыг нутагшуулах, өндөр хүчин чадалтай том оврын комбайны судалгаа, хөгжүүлэлтийг ахиулж, Харбины үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг өргөтгөж, Хар мөрөн мужийн хөдөө аж ахуйн өндөр чанартай хөгжилд тус дөхөм үзүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

Nestlé Greater China компанийн ахлах дэд ерөнхийлөгч Цао Жинхэнгийн хувьд Хар мөрөн мужийн хөгжлийн философи нь "Нээлтээр дамжуулан сэргэн мандалтыг эрэлхийлэх" нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд Хятадын зах зээлд байр сууриа гүнзгийрүүлэх хангалттай итгэлийг төрүүлжээ.

Цао Жинхэн хэлхэдээ, Хар мөрөн муж нь үржил шимтэй хар хөрстэй, хойд өргөргийн 47 градусын алтан сүүний эх бүсэд оршдог. Эндхийн экологийн өндөр чанартай бэлчээр, хөрөнгө оруулалтын сайн бодлого, бизнесийн орчин нь Nestlé-г Хар мөрөн нутагт үндэслэж, хөгжүүлэх чухал шалтгаан болж байна. Nestle-ийн Хятадын эх газар  дахь анхны үйлдвэр болох Nestlé Шуанчэн үйлдвэр нь 1987 онд Хар мөрөн мужид байгуулагдаж, өнөөг хүртэл 3 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, сүүлийн таван жилийн хугацаанд 700 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангасан байна гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, өнөөдөр Хятад улс Nestlé группын дэлхийн хоёр дахь том зах зээл болж байна. Бид Хар мөрөн мужтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Швейцарийн дэвшилтэт технологи, менежментийн туршлагыг Хар мөрөн мужид нэвтрүүлж, мөн Хар мөрөн мужийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах болно гэж найдаж байна гэжээ. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл