“Тал нутгаар аялахуй-2015” Өвөр Монголын загварын шоу
2015-11-05 10:41
”Тал нутгаар аялахуй- 2015” Өвөр Монголын загварын шоу Хөххотын Буманхайрхан зочид буудалд 11 дүгээр сарын 2-ны өдөр болж өндөрлөлөө.
"Тал нутгаар аялахуй- 2015” Өвөр Монголын загварын шоу Хөххотын Буманхайрхан зочид буудалд 11 дүгээр сарын 2-ны өдөр болж өндөрлөлөө. Шоуг Монгол элемент, Баян аялгуу, Жинь Дүн соёл зуучлалын компани, Замбуулин зэрэг монгол үндэстний соёлын үйл ажиллагаа явуулдаг, үндэстнийхээ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хэсэг аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулсан юм. Орчин цагийн загварын чиг хандлагыг тодорхойлох зорилготой уг шоунд монгол үндэсний онцлог шинжийг хадгалсан буюу “Хит” болж байгаа дуу хөгжим, бүжиг, хувцас загварыг үзэгчдийн хүртээл болголоо.









Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
