solongonews
Хятадын сарны хайгуулын төслийн 20 жилийн үзэсгэлэн болж байна
2025-04-03 10:40
Хятадын сарны хайгуулын төслийн 20 жилийн үзэсгэлэн болж байна.

Хятадын үндэсний сансар судлалын ерөнхий газрын Сарны судалгаа, сансар судлалын инженерийн төв,Хятадын Үндэсний музейтай хамтран зохион байгуулж буй"Хятадын сарыг судлах төслийн 20 жил" үзэсгэлэн 04-р сарын 01-нд Бээжин хотноо нээлтээ хийв.Энэхүү үзэсгэлэн нь сарны гадаргын өмнө тал болон ар талаас авсан дээжийн цуглуулгыг харуулсан дэлхийн анхны үзэсгэлэн болох бөгөөд хэдэн зуун бусад цуглуулга, график түүхийн материалыг анх удаа дэлгэн үзүүлж байна.

Уг үзэсгэлэн нь"Шинжлэх ухаан технологи+түгээмэл шинжлэх ухаан, ололт амжилт +соёл"сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд төслийн түүхэн нөхцөл байдал, хөгжлийн явц, томоохон ололт амжилт, цаашид хийх ажил зэрэг олон агуулгыг хамарсан байна.Энэхүү үзэсгэлэн хоёр сарын хугацаатай үргэлжлэх болно.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл