Орон нутгийн цагаар 08-р сарын 15-ны өдөр ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Чан Майд Лаосын дэд ерөнхий сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Саломсайтай уулзав.
Ван И:
- Хятад, Лаос хоёр бие биедээ чин сэтгэлээсээ хандаж,тусалж байна. Хоёр нам, хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Лаосын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт түргэсэж, хоёр талын худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэж,Хятад,Лаосын төмөр замын тээврийн хүчин чадал шинэ түвшинд хүрч,боловсон хүчний солилцоо мэдэгдэхүйц нэмэгдэж, олон улсын болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа ойртож байна.Хятад,Лаос улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замналыг эрэлхийлэхийг тууштай дэмжиж,Лаосын намыг Ⅻ их хурлыг хуралдуулахыг тууштай дэмжиж, намын удирдлага, социалист чиг хандлагыг нэгтгэн,Лаос улс АСЕАН-ы хурлыг даргалахыг тууштай дэмжиж байна. Бид Лаос улстай олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятад Лаосын төмөр замын иж бүрэн ашиг тусыг хүртэж,гацсан асуудлыг хамтдаа шийдэж,шугамын иж бүрэн хөгжлийг түргэтгэж, тус тусын хөгжил, тус тусын төлөө үйлчлэхэд бэлэн байна.
Саломсай:
- Лаос, Хятадын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.Хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж,дээд давхаргын солилцоог эрчимжүүлж,хэлхээ холбоо,ашигт малтмал болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй хамтаар тэмцэж, Лаос, Хятадын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад Лаосын тал бэлэн байна. Лаос, Хятадын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт нь илүү үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөх болно.
Хоёр тал Мьянмарын асуудлаар санал солилцов.Ван И:
- Мьянмар бол АСЕАН-ы гэр бүлийн гишүүн юм. Хятад улс АСЕАН, Мьянмарын харилцаа холбоог бэхжүүлэхийг дэмжиж, АСЕАН-ы таван зүйлт зөвшилцөл болон Мьянмарын шинэ "Таван цэгт замын зураглал"-ыг нэгтгэн, харилцан бие биенээ нөхөн ахиулж, Мьянмарт дотоодын тогтвортой байдлаа хадгалах, ардчилсан шилжилтийн үйл явцыг сэргээх болно.Энэ нь АСЕАН-ы нэгдсэн эв нэгдлийг хадгалах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад тустай юм.
Мьянмарын умард нутгийн энхийн хэлэлцээ болон Мьянмарын дотоод улс төрийн эвлэрэлд тус дөхөм үзүүлэхэд Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэснийг Саломсай өндрөөр үнэлж,“Мьянмарын тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна”гэж тэрээр хэллээ.
Хоёр тал мөн удахгүй болох гэж байгаа Ланкан-Меконгийн хамтын ажиллагааны Гадаад харилцааны сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулж,Ланкан-Меконгийн орнуудын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулалтыг тууштай дэмжиж,бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд илүү их үүрэг гүйцэтгэхэд хичээл зүтгэл гаргана гэж санал нэгдсэн байна.
