
Өмнөхөн Хятадад бүтээсэн "Black Myth: Wukong" буюу “Хар домог: Үкүн” хэмээх тоглоом албан ёсоор худалдаанд гарсан бөгөөд АНУ, Сингапур, Тайланд, Канад, Бразил зэрэг 12 орны борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ. Мөн өдөр зарим платформ дээр уг тоглоомыг нэгэн зэрэг ашигласан хүний тоо 2.2 саяыг давжээ. Ингэснээр дэлхийд алдартай 3А шилдэг бүтээлүүдийн дээд амжилтыг давж, түүхэн дэх хамгийн олон тооны онлайн тоглогчтой тоглоом болжээ. Хятадын нийгмийн сүлжээн дээр энэ тухай халуун яриа өрнүүлж, Шаньши, Чүнчин, Жэжян зэрэг газруудын соёл, аялал жуулчлалын цахим хуудсанд "Үкүн"-г үзүүлж байна. Чанар сайтай, агуулга баялаг, өртөг ихтэй ганц тоглогчийн тоглоомыг “3A тоглоом” гэдэг. Хятадын анхны 3A тоглоом хэмээгдсэн "Black Myth: Wukong" хүмүүсийн талархлыг хүлээж буй нь залуус шинэ техник платформоор уламжлалт соёлоо харуулах хүсэлтэй байгааг харуулсан юм. Энэ тоглоом нь уламжлалт соёлоос шим авсан бөгөөд түүгээрээ бахархаж буйг бүрэн харууллаа.

Хятадын 3А цахим тоглоом “Хар домог: Үкүн” шинэ "домог" бүтээж байна! Хятадын үлгэр домог дээр үндэслэсэн энэхүү цахим тоглоом нь Steam-ын хамгийн их тоглосон тоглоомуудын жагсаалтыг гарснаасаа хойших нэг цагийн дотор тэргүүлж, дэлхийн өнцөг булан бүрийн тоглогчдын талархлыг хүлээсэн юм. Хятадын төв радио телевизийн CGTN-ээс бүх дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар, энэхүү цахим тоглоом нь Хятадын тоглоомын салбарын хүчирхэг байдлыг харуулж, Хятадын уламжлалт соёлыг хүн бүр сонирхоход түлхэц болсон хэмээн судалгаанд оролцогчид ерөнхийдөө үзсэн юм.
Энэхүү тоглоом нь Хятад дахь ижил төрлийн тоглоомуудын үйлдвэрлэлийн өндөр түвшнийг төлөөлж, Хятадын цахим тоглоомын салбарын асар их нөөц боломжийг харуулж байна хэмээн судалгаанд оролцогчид хэлэж байлаа.Судалгаанд хамрагдагсдын 88.1 хувь нь Хятадын илүү сайн цахим тоглоомыг үзэх эсвэл биеэр мэдрэхийг хүсэн хүлээж байна гэжээ.Дээрх судалгааг CGTN-ийн англи, испани, франц, араб болон орос платформ дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 8368 нетчин санал хураалтад оролцож, өөрийн санал бодлоо илэрхийлсэн байна.

