ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл өнөөдөр буюу 13-ны өглөө Наньжин хотод 2024 оны Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдийг дурсан санагалзаж, хүндэтгэл үзүүлэх үндэсний ёслолын арга хэмжээг зохион байгуулав. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын яамны сайд Ли Шүлэй оролцож, үг хэллээ.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Японы түрэмгийлэгчдийн Наньжинд үйлдсэн их хядлагад амь үрэгдэгсдэд зориулсан дурсгалын ордны талбайд зохион явуулжээ. Газар дээр нь төрийн далбааг хагас бөхийлгөн, олон салбарын 8000 орчим төлөөлөл цагаан цэцэг зүүж, чимээгүй номхон зогсож хүндэтгэл үзүүлсэн байна.
Ли Шүлэй хэлэхдээ, өнөөдөр бид энд хуран цугларч, Наньжингийн их хядлагад гэм зэмгүй номхон иргэд амь насаа алдсанд гүнээ дурсан санагалзаж байна. Мөн Японы түрэмгийлэгчдийн гарт хар хортойгоор амь үрэгдсэн элэг нэгтнүүд, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтад алтан амиа зориулсан хувьсгалт дайчид, үндэсний баатрууд, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмэнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан олон орны дайчдаа гүнээ хүндэтгэл үзүүлж, Хятадын ард түмний энх тайвны хөгжлийн замаар гуйвшгүй замнах эрхэм зорилгоо илэрхийлж байна гэжээ.
